В.Зеленский Японд болж буй "Их-7"-ын уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнд Францын Засгийн газрын онгоц үйлчилж байгаа ажээ

В.Зеленский Японд болж буй "Их-7"-ын уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнд Францын Засгийн газрын онгоц үйлчилж байгаа ажээ

Маргааш /2023.05.21/ Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчлал хийнэ. Харин тэрээр өнөөдөр /2023.05.20/ Японы Хирошима хотод болж буй “Их Долоо”-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. 

Тэгвэл Японд болж байгаа “Их долоогийн уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленский биечлэн оролцоно” гэдгийг түүний Тамгын газрын дарга Андрей Ермак баталсан байна. Харин В.Зеленский  өчигдөр /2023.05.19/ Саудын Арабт болсон дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэхэдээ, “Украины эсрэг Оросоос эхлүүлсэн дайнд нүдээ аниад хэрэггүй” гэж Арабын удирдагчдад уриалжээ. 

Сонирхуулахад, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг Саудын Араб болон Японд хүрэлцэн очиход нь Францын Засгийн газрын онгоц үйлчилж байгаа аж.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хирошимад болж буй Их-7 гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины нисгэгчдийг Америкийн F-16 сөнөөгч онгоцонд сургах шийдвэрийг зөвшөөрснөө холбоотнууддаа хэлжээ.

Эх сурвалж: BBC