ВИДЕО: Үзүүлэх нислэг хийж байсан F-18 сөнөөгч онгоц осолджээ

ВИДЕО: Үзүүлэх нислэг хийж байсан F-18 сөнөөгч онгоц осолджээ

Испанийн Мадрид хотоос 300 км-ийн зайд үзүүлэх нислэг хийж байсан F-18 загварын сөнөөгч онгоц Сарагоса агаарын баазад осолдсон хэрэг өчигдөр /2023.05.20/ гарчээ.

Харин тус онгоцны нисгэгч шүхрээр бууж амжсан бөгөөд түүний амь насанд аюул учраагүй ч хөлдөө гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Олон нийтийн сүлжээнд гарсан бичлэгт F-18 сөнөөгч онгоц өндрөө хурдан алдаж, агаарын баазын орчимд эгц доошоо шумбан унаж, дараа нь их хэмжээний дэлбэрэлт болж байгааг харуулжээ.