Замын хөдөлгөөний зарим чиглэлд өнөөдөр түр хязгаарлалт хийнэ

Замын хөдөлгөөний зарим чиглэлд өнөөдөр түр хязгаарлалт хийнэ

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зарим хэсэгт түр хугацаанд хязгаарлана. 

Тодруулбал, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.