ЦЕГ:19 настай цэрэг боомилсон байдалтай нас барсан хэргийг шалгаж байна

ЦЕГ:19 настай цэрэг боомилсон байдалтай нас барсан хэргийг шалгаж байна

Орон нутагт цэрэг амиа алдсан хэрэг гарсан талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан. 

Тэгвэл бид энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад, “ Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг боомилж нас барсан байдалтай олдсон талаар дуудлага мэдээлэл өчигдөр /2023.05.21/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэв. Ховд аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдсан юм.