ШУУД: Шударга бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна

ШУУД: Шударга бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна

Боловсролын сангийн зээлийг эрх мэдэлтнүүд болон УИХ-ын гишүүдийн хүүхдүүдэд давуу байдлаар олгодгийг иргэд эсэргүүцэн жагсаж байна. iSee.mn мэдээллийн сайт үйл явдлыг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан хүргэж байна. 

Нэр бүхий сангуудын хөрөнгийг шударга бус хуваарилж, УИХ-ын гишүүд болон эрх мэдэлтнүүдэд давуу байдал олгосон зэрэг шалтгааны улмаас иргэд ийнхүү Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Иргэдийн зүгээс “Боловсролын зээлийн сангаас зээл авсан эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын нэрсийг ил болгож яаралтай зохих хариуцлагыг хүлээлгэхийг шаардан ийнхүү жагсаж байгаа бөгөөд сонгуулийн системийг үндсээр нь өөрчлөхийг шаардаж байна. Хэрэв энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашид УИХ тарахыг шаардах болно” гэдгээ мэдэгдлээ.

ҮЗЭХ: