Э.Шижир: Аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай зөвлөгөөнийг ичмээр санагдтал олон удаа хийхийн оронд үр дүн гаргах хэрэгтэй

Э.Шижир: Аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай зөвлөгөөнийг ичмээр санагдтал олон удаа хийхийн оронд үр дүн гаргах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр /2023.05.26/ зохион байгуулж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм. Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.

Уг зөвлөгөөнд хувийн хэвшлийг төлөөлөн оролцож буй "Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир дараах байр, суурийг илэрхийллээ. Тэрбээр "  Өнгөрсөн хугацаанд ийм төрлийн зөвлөгөөнийг маш олон удаа хийсэн. Сая нэг илтгэгч "40 дэхь удаагаа болж байна" гэж хэллээ. Нөгөө л нэг "хууль эрх зүйн орчныг сайжруулна, дэд бүтцээ шийдвэрлэнэ" гэж л ярьж байна. Ичмээр санагдтал олон удаа зохион байгуулж байна шүү дээ. Үүний оронд үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй. Аж үйлдвэрийн хөгжил гэхээр томоохон төслийг хэрэгжүүлэх тухай юм. Нэг төсөл дангаараа хөгжих боломжгүй. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, тээвэр ложистик, үйлдвэрийн төсөл хамт яригддаг.  Тэгэхээр аль, аль тал нь хариуцлагатай  байх нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ тал дээр үе, үеийн хангалтгүй байж ирсэн. Үүний нэг нь "Кью Эс Си" компанийн хэрэгжүүлж байсан Гангийн үйлдвэрлэлийн төслийг зогсоосон шийдвэр юм. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад дэд бүтэц, эрчим хүчний төсөл нь зэрэгцэж явах байсан. Гэтэл эдгээр нь зогссоноос болж уг төсөл бүтнээрээ хоцорсон тохиолдол бий. Гэтэл Засгийн газраас "Уг төсөл цааш хэрэгжихгүй юм байна" гээд гэрээгээ цуцалчихсан. Бодит байдлаа үнэлэхгүйгээр гэрээгээ цуцалсан. Аж үйлдвэрийн асуудалд хариуцлагатай хандаж, урт хугацаанд тогтвортой байлгахад анхаарахгүй бол энэ мэт алдаа гарна" гэлээ. 

ҮЗЭХ: