ОБЕГ-ын хяналт шалгалтаар гал гарах эрсдэл бүхий 2100 гаруй зөрчилтэй үйл ажиллагаа илрүүлжээ

ОБЕГ-ын хяналт шалгалтаар гал гарах эрсдэл бүхий 2100 гаруй зөрчилтэй үйл ажиллагаа илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 1-22-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Хяналт шалгалтад нийт 395 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлж, 575 зөрчил буюу 26.3 хувийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 220 албан шаардлага, 104 мэдэгдэл, 8 танилцуулгыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

Зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтий хяналт шалгалтыг ирэх долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.