Үндэсний өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор "Чингэлтэйн фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулж байна

Үндэсний өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор "Чингэлтэйн фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулж байна

"Шинэ сэргэлт-Чингэлтэй" уриан дор "Чингэлтэйн фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулж байна.

Үндэсний соёл, өв уламжлал, зан заншил үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийг спорт, соёл урлагийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, уламжлалт соёл урлагийг иргэд болон олон улсад таниулж сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Чингэлтэйн фестиваль-2023" арга хэмжээ өнөөдөр /2023.05.27/болж байна.

Энэ жилийн хувьд “ШИНЭ СЭРГЭЛТ-ЧИНГЭЛТЭЙ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд Тусгаар тогтнолын талбай, Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамжинд иргэдийн баярын жагсаал, төрийн үйлчилгээ, хоол болон бусад худалдаа үйлчилгээ, урлаг, спортын арга хэмжээ, гэрэл зургийн үзэсгэлэн үзэх зэргээр амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм.