Баянгол дүүрэгт шатаж байсан байшингийн галыг ОБЕГ-ынхан бүрэн унтраажээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын гудамжинд өнөөдөр /2023.05.27/ 12:17 цагийн орчимд байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын Ерөнхий газарт иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж, бүрэн унтраасан байна. Байшин 8х10 хэмжээтэй мансардтай байсан бөгөөд дотор эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж 12:40 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 13:00 цагт бүрэн унтраасан тухай Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.