Увс нуурын аялалд явсан дөрвөн настай хүүхдүүд нуурт хог хаяхгүй байхыг уриаллаа

Увс нуурын аялалд явсан дөрвөн настай хүүхдүүд нуурт хог хаяхгүй байхыг уриаллаа

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар цэцэрлэгийн хамт олон хоёр дахь жилдээ “Увс нуур” аяллыг зохион байгуулжээ.

Аялалд дөрвөн настай, цэцэрлэгийн ахлах бүлгийн 22 хүүхэд хамрагдаж, иргэд томчуудыг нуурт хог хаяхгүйгээр байгальд ээлтэй аялахыг уриаллаа. 

Аяллын үеэр хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид Увс нуурын дархан цаазат газрыг танилцуулж, хэрхэн байгальд ээлтэй аялах талаар мэдээлэл өгч, “Увс нуурын шувууд” гарын авлагаа танилцуулжээ.