Кёкүшюзан Д.Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 15 хоног цагдан хорихоор болжээ

Кёкүшюзан Д.Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 15 хоног цагдан хорихоор болжээ

Кёкүшюзан Д.Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 15 хоног баривчлах шийтгэл оноожээ.

Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан үндэслэлээр шалгаж байсан бөгөөд хэргийг өчигдөр /2023.05.26/ ХУД-ийн шүүхэд хэлэлцжээ. Түүний эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалангийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байжээ. Шүүхээс Кёкүшюзан Д.Батбаярыг танхайрсан үйлдэлд нь 100 мянган төгрөгөөр торгох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд нь 15 хоног баривчлах шийтгэл оноожээ. Улмаар шүүхийн шийдвэр хэрэгжиж, түүнийг ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд хүргэсэн байна.