“Оюутан цэрэг" хөтөлбөрт анх удаа 1500 оюутныг хамруулж байна

“Оюутан цэрэг" хөтөлбөрт анх удаа 1500 оюутныг хамруулж байна

Оюутан цэрэг хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж буй. Энэ жил энэхүү хөтөлбөрт 1500 оюутныг хамруулах аж.

Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн хавар оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр залуучуудын өргөн мэдүүлсэн 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм.

Холбогдох судалгааг хийж, Засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн байна.

Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн давуу тал нь залуус E-Mongolia системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан бөгөөд дөрвөн мянга гаруй оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргажээ.
Энэ жилийн хөтөлбөрийн шалгуур нь:

  • Их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байх
  • Голч дүн 2,8 ба түүнээс дээш байх
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуур тавьжээ.

Шалгарсан оюутнууд хоёр сарын турш онолын хичээлд хамрагдсан бөгөөд зургаан сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарах аж. Хээрийн бэлтгэл мөн хоёр сарын турш үргэлжилнэ.
Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн өнөөдрийн /2023.05.27/ уулзалтын үеэр залуус Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсжээ.
Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдаад, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажилладаг байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө