ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв албан ёсоор үүд хаалгаа нээлээ

ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв албан ёсоор үүд хаалгаа нээлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр /2023.05.29/ албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан оролцсон юм.

Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах аж. 

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, “ГССҮТ нь энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  улсын хэмжээнийн ганц төв тул ачаалал маш өндөр байдаг. Тиймээс салбар эмнэлэг ашиглалтад орсноор яаралтай тусламжийг хоёр талдаа зэрэг үзүүлэх боломжтой болж байна. Эмнэлэг нь түлэгдэлт, шавьж хорхойд  хазуулсан, гэмтлийн сэдрэлт, түлэнхийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашлаад  ясны хавдар, ясны эмгэг, спортын гэмтлийн тасгууд зэрэг маш олон чиглэлийн тасаг нэгжүүд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Түлэгдэлтийн эмчилгээ, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэн, эмч ажилчдаа бэлдсэн" гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

20 минутын өмнө