Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл 2100 км зам туулахаар алсын зайн гүйлтэд гарч, өчигдрийн байдлаар 270 км зам туулжээ

Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл 2100 км зам туулахаар алсын зайн гүйлтэд гарч, өчигдрийн байдлаар 270 км зам туулжээ

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг угтаж тус нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайн гүйлт хийхээр тавдугаар сарын 25-ны өдөр замдаа гарсан билээ.

Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл нь Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий аймаг-Дорнод аймаг-Сүхбаатар аймаг-Дорноговь аймаг-Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх бөгөөд нийт 2100 орчим километр замыг туулж, долдугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөжээ. 

Тэрбээр өчигдрийн /2023.05.30/ байдлаар 270 км замыг туулаад байгаа аж.

Уг алсын зайн гүйлтээрээ энэ онд 100 жилийн ойтойгоо золгож буй аймаг, орон нутаг, Зэвсэгт хүчин, нэгтгэл анги байгууллагаа сурталчлах, олонд таниулах, бидний хойч ирээдүй болсон өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил, цэргийн хүний тэсвэр тэвчээр, ур чадвар, эр зоригийг харуулахыг зорьж байгаа тухайгаа онцоллоо.