БНСУ дэхь ЭСЯ, Консулын газар өнөөдөр ажиллахгүй

БНСУ дэхь ЭСЯ, Консулын газар өнөөдөр ажиллахгүй

Өнөөдөр Эх үрсийн баяр тохиож байна.

Тус өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.6-д заасны дагуу бүх нийтээр амрах зохицуулалттай билээ.

Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд "Хүүхдийн баярыг тохиолдуулан 2023 оны зургаадугаар сарын 01-ний өдөр тус ЭСЯ-Консулын хэлтэс ажиллахгүй тул яаралтай асуудлаар 010-8205-3464 шуурхай дугаарт холбогдоно уу. Жич: Тус ЭСЯ нь Солонгос Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллаж, Монгол Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд амардаг болно" гэжээ.