Хандив, тоглолтын билетийг борлуулах нэрийдлээр багш, ажилтны цалингаас суутган бодохгүй байхыг ЕБС-ийн удирдлагуудад чиглэл өгчээ

Хандив, тоглолтын билетийг борлуулах нэрийдлээр багш, ажилтны цалингаас суутган бодохгүй байхыг ЕБС-ийн удирдлагуудад чиглэл өгчээ

Хандив тусламж, ойн баяр зэрэг арга хэмжээний санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн цалингаас суутгах нь сүүлийн жилүүдэд түгээмэл болоод буй. Товчхондоо, цалингаасаа суутгуулж буй иргэд эдгээр арга хэмжээнд дуртай, дургүй өгдөг гэхэд болно. 

Тэгвэл Боловсролын Ерөнхий газраас аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон нийслэлийн боловсролын газрын дарга нарт хандаж, “багш, ажилтны цалингаас хууль бус суутгал, ойн хандив цуглуулж, суутгахгүй байх” талаар чиглэл өгчээ. Тус албан бичигт, “аливаа арга хэмжээг зохион байгуулахад боловсролын байгууллагын багш, ажилтны цалингаас хандив бүрдүүлэх нэрийдлээр цалин суутгах, тоглолтын билетийг тулган борлуулах гэх мэт хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдье” гэжээ.