Улаанбаатарт 32 градус дулаан байна

Улаанбаатарт 32 градус дулаан байна

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градус давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр годын хөндийгөөр +22...+27 градус, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +30...+32 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.