Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халан, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж аянга цахилгаан, үер усны аюулд болоод байна. Тухайлбал өчигдөр /2023.06.13/ Төв аймгийн нутгаар аадар бороо орсны улмаас автозам үерт автаж, урссан хэрэг явдал гарсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос баруун зүгт 180 км-ын зайд Төв аймгийн Өндөр-ширээт, Эрдэнэсант сумдын нутгийн зааг болох “Замын толгой” гэх газарт үер бууж, засмал зам эвдэрч, урссан хэрэг явдал болсон байна. Иймд иргэд та бүхний тус хэсгээр орчихдоо анхаарал болгоомжтой байж, цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцож хөдөө орон нутгийг зорихыг анхааруулж байна.
Сэрэмжлүүлэг: Хотоос баруун тийш 180 км, Төв аймгийн Өндөр-ширээт Эрдэнэсант нутгийн зааг “Замын толгой” гэх газарт үер бууж, засмал зам эвдэрсэн байна. Иймд дээрх замаар зорчихдоо болгоомжтой байж, мэдээлэл сайн авч зорчино уу! pic.twitter.com/lVEiQHZXKI
— Доржоо (@setguulchdorjoo) June 13, 2023