Согтуурсан үедээ нэг ангийн сурагчдыг зодсон багшийг шалгаж байна

Согтуурсан үедээ нэг ангийн сурагчдыг зодсон багшийг шалгаж байна

Арванхоёрдугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ багш сурагчаа зодсон хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг бүрэн дунд сургуулийн багш эрэгтэй 41 настай С  нь хүүхдүүдэд гар хүрсэн гэдгийг хүүхдийн ар гэрээс цагдаад хандан мэдээлжээ.

Ингэхдээ тухайн багш ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн ирсэн бөгөөд хичээл орох байсан бага ангийн, нэг ангийн хүүхдүүдийг зодож, болиулахаар оролдож хориглосон багш нарыг хэл амаар дайрч доромжилсон байгаа юм.

Уг хэргийг одоогоор Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө