Улаанбаатарт 29 градус дулаан байна

Улаанбаатарт 29 градус дулаан байна

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд болон зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +8...+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +13...+18 градус, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27...+32 градус, Дорнод-Дарьгангын нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27...+29 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.