"Алтан цом"-ын эхний тойргийг өнжсөн Даян аварга Б.Орхонбаяр Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойн барилдаанд барилдана

"Алтан цом"-ын эхний тойргийг өнжсөн Даян аварга Б.Орхонбаяр Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойн барилдаанд барилдана

Алтан цомын эхний тойргийн барилдааныг өнжөөд буй Даян аварга Б.Орхонбаяр "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаанд аварга цолтойгоо анх удаа барилдахаар болжээ.

Тодруулбал, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тэгвэл наадмаас хойш зодоглоогүй байгаа Даян аварга Б.Орхонбаяр "Чингис хаан цом"-ын төлөө өрсөлдөхөөр болсон байна. 

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цомыг олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Чингис хаан цомыг 2024 онд Улсын харцага Э.Даш, 2025 онд Улсын арслан Э.Батмагнай нар тус тус хүртээд байна.