И.Мөнхжаргал: Анхан шатны шүүгч нар мэдрэл муутай, Үгүй бол давж заалдах шатны шүүх авилга авдаг

И.Мөнхжаргал: Анхан шатны шүүгч нар мэдрэл муутай, Үгүй бол давж заалдах шатны шүүх авилга авдаг

Энэ сарын 09 ны өдөр “Шударга байдал ба олон нийтийн итгэл” хэлэлцүүлгийн үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөл гишүүн И.Мөнхжаргалын шүүгчид, шүүхийн процессын талаар хэлсэн үг олны анхаарлыг татаад байна.

И.МӨНХЖАРГАЛ:

Эрхэм шүүгч нар аа! Та бүгд өнөөдөр шинэ хууль, ёс зүйн дүрэм, хэн хэнийг томилдог тухай л яриад байна. Иргэд арай өөр юм хүлээгээд байна!!! Давж заалдсан захиргааны хэрэг. Мөн бас 90 орчим хувь давж заалдах шатанд очдог. Хянан шийдвэрлэсэн хэрэг нь 909, хэвээр баталсан нь 381. Энэ бас 42 хувьтай. Өөрчлөлт оруулсан нь 201 буюу 22 хувьтай. Хүчингүй болгосон нь 320 буюу 35 хувьтай байна. Эндээс хүн юу олж харах ёстой юм бэ?

Нэг бол энэ анхан шатны шүүгч нар чинь мэдрэл муутай юм байна! Үгүй бол давж заалдах шатны шүүх дээр авлигал аваад хүчингүй болгож засаад байна. Иргэд ингэж л бодож байна. Шүүгч нартай уулзаж би энэ талаар зөндөө асуусан. Юу гэж хариулдаг вэ гэхээр “Хэрэг бүхэн шинэ, шийдэж байгаа хуульч нар өөрийн итгэл үнэмшлээрээ шийддэг” гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ шийдэж байгаа хууль чинь өөрөө нэг шүү! Ажиллаж байгаа орчин чинь нэг, ёс зүйн дүрэм чинь нэг. Анхан шатан дээр хүнийг 500 мянгаар торгосон бол давж заалдах дээр тэр нь хүчингүй болдог. Эсвэл нэмэгддэг, өөрчлөгддөг. Яахаараа хоёр хэрэг тутмын нэг өөрчлөгдөөд байдаг юм бэ!!! Энэ та нарын мэдлэг боловсролтой холбоотой юм уу, авлигалтай холбоотой юм уу? Үүнд та нар хариулт өгөх хэрэгтэй” гэжээ.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө