ХЯТАДЫН ТӨРИЙН АГЕНТЛАГУУД: Монгол Улс Starlink интернэт үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн нь хятадын аюулгүй байдалд нөлөөлж байна гэжээ

ХЯТАДЫН ТӨРИЙН АГЕНТЛАГУУД: Монгол Улс Starlink интернэт үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн нь хятадын аюулгүй байдалд нөлөөлж байна гэжээ

Саяхан Монгол Улс SpaceX-ийн Starlink интернэт үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэр гаргасан нь Хятадын хил дамнасан аюулгүй байдлын түгшүүрийг өдөөж, цэргийн болзошгүй аюул заналхийлэл, гадаадын сүлжээ улсын аюулгүй байдалд "хор хөнөөлтэй" гэж үздэг Бээжингийн хатуу цензурийн дэглэмийг эвдэж буй талаар Хятадын улс төрийн агентлаг мэдээлэв.

Тодруулбал, Долдугаар сарын 6-нд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос Америкийн тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанид тойрог замд оршдог хиймэл дагуул ашиглан үйлчилгээ үзүүлэх, Starlink компанид тус улсад интернэт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Тус улсад хийгдэж буй дижитал өөрчлөлт, шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болох энэхүү шийдвэрийг жил бүр долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн форум 2023”-ын өмнө зарласан юм.

Энэ үеэр тус “Шилэн кабелийн сүлжээ нь Монгол Улс даяар өндөр хурдны интернетийн өргөн хүрээг хамар ч, шинэ боломжийг олгож байна” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдсэн.

Тэрбээр "Мөн Starlink-ийн технологи нь тус улсын хүрч очиход хэцүү газруудад илүү их нэвтрэх боломжийг олгона. Тухайлбал малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүд, уурхайчид өргөн уудам эх оронд маань ажиллаж, амьдарч байгаа хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авч, амьдралаа дээшлүүлэхийн тулд ашиглах боломжтой болно” гэсэнийг Хятадын хэвлэлүүд эш татан дурдав. 

Түүнчлэн одоогоор Хятадад хүмүүс виртуал хувийн сүлжээ (VPN) ашиглахгүй л бол "Хятадын агуу галт хана" гэгддэг Алтан бамбай төслөөр хаагдсан гадаадын вэбсайт руу нэвтрэх боломжгүй. Улмаар Хятад улс үндэсний аюулгүй байдлын үүднээс Starlink-ийн интернет үйлчилгээг нэвтрүүлээгүй. Иймд Хятадын зарим шинжээчид хиймэл дагуулын хэлэлцээрийн талаар түгшүүртэй байр суурьтай байгаа аж.

“Монгол бол бидний хөрш. Хиймэл дагуул нь нэг бүсэд үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, огцом шугам татаж, өөр газар үзүүлэхээ больсон" гэж Шанхайд амьдардаг тоймч Чен Жиесен өөрийн влог дээрээ хэлсэн. Түүнчлэн  “Сүлжээний хүчин чадал нь ойр орчмын газруудад амархан дамждаг. Энэ нь бидний агуу галт хан буюу Хятадад л үйлчлэх интернетийн сүлжээг эвдэх үү?" гэх асуудлыг дэвшүүлсэн юм.

Ингэхдээ старлинк шугамыг давахгүй гэж амласан ч БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаантай хөрш Монгол, Пакистанд үйлчилгээ үзүүлэхээр аль хэдийнэ төлөвлөсөн гэж Чен онцолсон.

Хэрвээ аль нэг хөршид нийгмийн тогтворгүй үйл явдлууд тохиолдвол холбогдох мэдээ нь Starlink-ийн үйлчилгээгээр дамжуулан Хятад дахь хүмүүст нөлөөлж болзошгүй хэмээн бичсэнийг Хятадын улс, төр, эдийн засгийн Asia Times мэдээллээ. Мөн бусад төрийн томоохон хэвлэлүүдийн энэ талаарх нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ  харна уу. 

Харин энэ талаар олон улсын Reuters агентлаг "Монгол Улс Илон Маскийн SpaceX компанид бага тойрог замын хиймэл дагуул ашиглан интернетийн үйлчилгээ үзүүлэх хоёр лиценз олгосон. Ингэснээр Монголын сая сая интернэт хэрэглэгчид SpaceX компанийн хиймэл дагуулын холбооны үйлчилгээ болох Starlink-ээр дамжуулан өндөр хурдны холболттой болно гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ.

Starlink нь дэлхийн нам дор тойрог замд 3500 гаруй хиймэл дагуулын хурдацтай хөгжиж өндөр хурдны сүлжээг байгуулж, алслагдсан бүс нутгуудаас ч дэлхийтэй холбогдох боломжийг бий болгож буй. Монгол Улсын Засгийн газар болон SpaceX хоорондын албан ёсны хамтын ажиллагааг хоёрдугаар сард Барселон хотноо 2023 онд болсон Mobile World Congress-ийн үеэр эхлүүлсэн.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Тесла (TSLA.O) компанийн гүйцэтгэх захирал Масктай виртуал уулзалт хийж, цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах талаар ярилцжээ. Байгалийн баялаг ихтэй Монгол Улс цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээнд чухал материал болох газрын хвор элемент, зэсийн асар их ордуудтай учир боломж нь хангалттай бий.” гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тус сайт нь өмнө нь Asia Times Online гэгддэг байсан бөгөөд Хонконгт төвтэй, улс төр, эдийн засаг, бизнес, соёлыг Азийн өнцгөөс харуулдаг англи хэл дээрх мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.