ВИДЕО: Хятад цэргийн археологийн олдворуудад сэтгэцийн эмгэгтэй этгээд халдсан хэрэг гарчээ

ВИДЕО: Хятад цэргийн археологийн олдворуудад сэтгэцийн эмгэгтэй этгээд халдсан хэрэг гарчээ

Хятадын хамгийн чухал археологийн олдворуудын нэг болох Теракота цэргийн армийн хөшөөнд халдсан хэрэг саяхан /2025.05.31/ гарч, олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Энэхүү дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, Хятадын соёлын өвийн үнэт эрдэнэд тооцогддог байна.

ВИДЕО: 

Тэгвэл Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, "30 орчим настай эрэгтэй хамгаалалтын хашааг давж, цэргүүд байрласан нэгэн малтлагын хэсэг рүү нэвтэрч, хэд хэдэн шавар хөшөөг эвдэлж сүйтгэсэн байна. Түүнийг тухайн газарт ажиллаж байсан хамгаалагчид саатуулжээ. Гэтэл тухайн этгээд нь сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд түүнийг эмнэлгийн хяналтад авсан байна.

Харин Теракота армийн зарим хөшөө нь дахин сэргээгдэх боломжгүй хохирол амссан байж болзошгүй бөгөөд мэргэжилтнүүд гэмтсэн баримлуудыг судлан сэргээн засварлах ажилд оржээ. Теракота армийн цэргийн хөшөө нь МЭӨ III зуунд Хятадын анхны хаан Цинь Шихуандигийн булшны ойролцоо баригдсан 8000 гаруй шавар цэрэг, морь, тэрэгнүүдээс бүрддэг бөгөөд жил бүр дэлхийн сая сая жуулчдыг татдаг түүхэн цогцолбор ажээ.