Өнөөдөр /2023.07.27/-өөс Архангай, Хэнтий, Завхан, Төв аймгуудын 100 жилийн ойн баяр наадамд эхэлж байна. Эдгээр аймгуудын 100 жилийн ойн наадамтай хамтатган хурдан морины “бүсийн уралдаан”-ыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.
Тэгвэл бид сүүлийн хоёр хоногт /2023.07.25-26/-т Улаанбаатар хотын товчоодоор хэдэн автомашин гарч хөдөө орон нутгийг зорьсон талаар Зам, тээвийн хөгжлийн яамнаас тодруулахад, "Сүүлийн хоёр хоногт 67,750 автомашин Улаанбаатар хотоос гарч хөдөө, орон нутгийг зорьсон" гэсэн тоон мэдээллийг өглөө. Товчхондоо, сүүлийн хоёр хоногт 230 мянган гаруй иргэн Улаанбаатар хотоос гарч хөдөө, орон нутгийг зорьсон байж магадгүй юм.
Харин эдгээр автомашинаар иргэд Архангай, Хэнтий, Завхан зэрэг 100 жилийн ойн баяр наадмыг зорьсон байх талтай. Учир нь олон нийтийн сүлжээнд Архангай аймгийн баяр наадмын талбайд олон мянган автомашин ирсэн, мөн тус газарт "автомашинаа хайсан хүмүүс их байна" гэсэн тайлбартай дүрс бичлэгийг нийтэлжээ.
Архангайн 100 жил. Машинаа хайсан хүмүүс л их бна кк pic.twitter.com/qqblB5ffSR
— Тагтаа (@tagtaa_io) July 27, 2023