Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC замын уулзвараас Дүнжингаравын гудамж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил /Богд уулын арын зам/ 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй 2 эгнээ 0,81 км урт авто замд 2 талдаа 1,5 м өргөнтэй явган хүний зам хийх, хашлага шинээр суурилуулах, далан суурийн материал солих, шинээр асфальтбетон хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээ болон инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөж түвшин тааруулах зэрэг ажлууд хийгдэнэ.