"Баяр наадам эхэлж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэг байгаа энэ үед зам засварын ажлыг үе шаттай хийж байна" гэж Д.Сумъяабазар мэдэгдлээ

"Баяр наадам эхэлж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэг байгаа энэ үед зам засварын ажлыг үе шаттай хийж байна" гэж Д.Сумъяабазар мэдэгдлээ

Энэ өдрүүдэд Архангай, Төв зэрэг аймгуудын 100 жилийн ойн баяр наадам болж, иргэд ихээр хөдөө орон нутгийг зорьж байна. Тодруулбал, сүүлийн 2 хоногт 67 мянга гаруй автомашин Улаанбаатар хотын товчоодоор гарч хөдөө, орон нутгийг зорьсон гэж ЗТХЯ-наас бидэнд мэдээлсэн. 

Үүнийг дагаад Улаанбаатар хотын авто замын ачаалал ч эрс багасаад байна. Тэгвэл авто замын хөдөлгөөн сийрэг байгаа энэ өдрүүдэд нийслэлийн зам засварын ажлуудыг үе шаттай хийж байна гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ. 

Тэрээр өөрийн facebook хуудастаа, "Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг үе шаттай хийж байна. Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, зам засварын ажил хийж буй.

Уг 0.6 км замын ажил өнөөдөр 17:00 цагт хучилтын ажил дуусаж, тэмдэг, тэмдэглэгээ хийж эхэлнэ. Маргааш 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Маргааш Чингисийн музейгээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг засна. Хичээл эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 10-н гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Замын ээлжит засварыг 16 байршилд хийхээр төлөвлөсөн. Борооны улмаас засварын ажлуудыг хийх хугацаанд өөрчлөлт ороод байна. Ээлжит засвар хийж байгаа замууд нь ус зайлуулах шугамтай. Шинээр төлөвлөж байгаа замуудыг зураг төслийн дагуу борооны ус зайлуулах иж бүрэн шугамтай хийж байна" гэж мэдэгджээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө