Монгол Улсад аялахаар ирсэн оффисын ажилтан 27 настай И Су Ён Монгол Улсыг Солонгостой дэндүү адилхан байсанд үнэхээр гайхсан талаараа бичжээ. Тэрбээр "Улаанбаатар хот бараг Солонгосын шинэ хот гэж нэрлэж болохоор байсан бөгөөд Солонгос хоол, амттанг олоход тун хялбар байсан" гэжээ.
Мөн тэрээр, "Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын “Улсын их дэлгүүр”-ийн ойролцоох хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар явж байтал Солонгосын ‘CU’, ‘GS25’ сүлжээ дэлгүүрүүд гудамжны өнцөг булан бүрт, минут тутамд ээлжлэн гарч ирж байсан. Зарим тохиолдолд хоёр дэлгүүр нэг газар байрлаж байсан. Тус дэлгүүрийн нэг талд “Булгуги өдрийн хоолны газар” гэх мэт хоолны газар олон байсан бөгөөд Монгол иргэд амтархан идэж байгаа нь үнэхээр таалагдсан.
Сүүлийн үед Монголд ирж буй Солонгос жуулчдын дунд Улаанбаатарыг “Солонгосын шинэ хот” гэж нэрлэх болсон.
Үүний учрыг ойлгох шиг болсон. Учир нь орон сууц, гудамж талбай нь Кёнгидогийн "Донтан хотын шинэ хот"-той төстэй бөгөөд самбарыг хүртэл Солонгос хэлээр бичсэн байсан. Хаа сайгүй солонгос маягийн дэлгүүр, кафе, нарийн боовны газрууд байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газар байрладаг Д.Сүхбаатарын талбайн ойролцоо хүртэл догбугги, загасны бялуу, тахианы мах, сөжү зардаг дэлгүүрүүд олон юм билээ. Сөүлийн “Хонгик” их сургуулийн өмнөх гудамж уу, Улаанбаатар хотын гудамж уу гэдэгт эргэлзэж байсан. Мөн шинээр баригдсан орон сууцны хорооллын өнгө үзэмж нь ч Солонгосын орон сууцны хороололтой тун төстэй байсан нь гайхширал төрүүлсэн" гэжээ.