Өчигдөр /2023.07.27/ Архангай, Төв, Завхан, Хэнтий гэсэн дөрвөн аймгийн 100 жилийн ойн баяр наадам нэгэн зэрэг эхэлсэн бол маргааш /2023.07.29/ өндөрлөнө. Эдгээр аймгуудын 100 жилийн ойн наадамтай хамтатган хурдан морины “бүсийн уралдаан”-ыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан тул баяр наадам өргөн дэлгэх болж байна.
Харин ирэх наймдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь-Алтай аймагт болох юм. Тэгвэл маргааш /2023.07.29/ Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэлнэ гэж Монцамэ агентлаг мэдээлжээ.