Төв аймгийн түүхт 100 жилийн ой гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус баяр наадамд Дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 264 бөх барилдаж байгаа бол Даага, Шүдлэн, Хязаалан гээд зургаан насны мориноос гадна Сонгомол бага, дунд, дээд насны гурван насны морины уралдаан болж байна.
Тэгвэл өнөөдөр /2023.07.28/ зохион байгуулагдсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд УИХ-ын гишүүн Ц.Тувааны хар морь аман хүзүүдсэн байна. Тэрээр энэ талаар сэтгэгдлээ хэлэхдээ, "морины төлөө олон жил зүтгэсэн баяртай үйл явдал тохиож байна" гэжээ.