Хэчнээн хүн зам тээврийн ослоор нас барсан тухай тоон мэдээллийг харуулсан самбаруудыг буулгаж эхэлжээ

Хэчнээн хүн зам тээврийн ослоор нас барсан тухай тоон мэдээллийг харуулсан самбаруудыг буулгаж эхэлжээ

Замын цагдаагийн газраас орон нутгийн замуудад урьдчилан сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс самбарууд байршуулсан юм.

Тухайн самбаруудад хэдэн онд хэчнээн хүн зам тээврийн ослоор нас барсан тухай тоон мэдээллийг харуулжээ. Гэвч энэ нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Тухайлбал иргэд “Хүний үхэл тоолж суухаар дорвитойхон арга хэмжээ авч замаа засаасай, хол замд явж байхад бэлгэ дэмбэрэлгүй юм” гэхчилэн шүүмжилж, самбар байршуулсанд ихээхэн дургүйцэж байсан. Тэгвэл цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх самбаруудаа буулгаж эхэлжээ. Самбаруудыг буулгахад олон нийтийн шүүмжлэл нөлөөлөхөөс гадна эсрэг урсгалаас ирж буй машины жолоочид гялбаа үүсгэж байна гэсэн юм.