“Миний аав адуучин” дууны гэрэлт хөшөөг Баруун-Уртад босгожээ

“Миний аав адуучин” дууны гэрэлт хөшөөг Баруун-Уртад босгожээ

Хөгжмийн зохиолч Намсрай овогтой С.Цоггэрэлийн хөгжим, Ш.Агваан-Осорын шүлэг “Миний аав адуучин” дууны гэрэлт хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад босгожээ.

Нэрт хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалд зориулсан энэхүү дууны гэрэлт хөшөөг түүний хүү Ц.Төмөрчөдөр санаачлан "Их Модун" ХХК өөрийн хөрөнгөөр бүтээж, Жаахан шарга театрын үүдэнд залсан байна.