ФОТО: Дархан-Уул аймгаас олдсон Сяньбигийн үеийн булшинд язгууртнуудыг зарц нар болон ваар, амьтадтай хамт оршуулсан байжээ

ФОТО: Дархан-Уул аймгаас олдсон Сяньбигийн үеийн булшинд язгууртнуудыг зарц нар болон ваар, амьтадтай хамт оршуулсан байжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгааны талаар шинэ нээлт, судалгааны ажлын явцыг мэдээлэв. 

Судалгааны явцаас дурдвал, "өнөөдрийн /2023.07.31/ байдлаар бунханы хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй (арай малтаж гараагүй) оршуулга зэрэгцээ байх бөгөөд бунханы үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод бололтой хоёр язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан бүтэн), 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байна. Хамгийн сонирхолтой нь дал, 4 өндөр дагалдуулжээ. Малтлага маань өнөө оройдоо бүрэн дуусна" хэмээн МУИС-ийн Улаанбаатар Сургууль-ийн Түүх, археологийн тэнхимийн профессорын 2-р багийн баг хамт олон мэдээллээ. 

ФОТО: