Алтан овооны наадамд оролцох хуушуур, худалдаа үйлчилгээний 130 гэрт зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгохоор болжээ

Алтан овооны наадамд оролцох хуушуур, худалдаа үйлчилгээний 130 гэрт зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгохоор болжээ

Сүхбаатар аймаг Алтан овооны тэнгэрийг тайх тахилга 110 жилийн ойн үеэр баяр наадмын талбайд хуушуурын 60, худалдаа үйлчилгээний 70, 6 ресторан, шорлог түргэн хоолны 9 цэгт үйл ажиллагаа явуулж, зөвшөөрөл үнэ төлбөргүй олгохоор болжээ.

Харин худалдаа үйлчилгээ эрхлэгчид тог цахилгааныг өөрсдөө шийднэ. Хуушуур болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байрлал сонгох сугалааг 8-р сарын 3-ны 13 цагт Дарьганга сумын ЗДТГ-т явагдана. Алтан овооны энгэрт Сүхбаатарт үйлдвэрлэв брэнд бүтээгдэхүүний худалдаа явагдана.

Мөн

  • Тоглоомын зөвшөөрөл олгохгүй бөгөөд мөрийтэй тоглоомыг хязгаарлана.
  • Тоглоом болон худалдаа үйлчилгээ эрхлэгч бүр хогийн сав байрлуулна.
  • Мал эмнэлэг болон Стандарт хэмжилзүйн хэлтсээс Сорилтын лаборатори ажиллаж мах махан бүтээгдэхүүний эрүүл ахуй аюулгүй байдалд хяналт тавина.
  • Баяр наадмын талбайн хойд талд хүндэтгэлийн гэрүүд, урд талд гэр үзэсгэлэнгүүд, зүүн талд худалдаа үйлчилгээнийхэн байрлах аж.