ТОДРУУЛГА: БНСУ-д болсон тэмцээнд оролцож хүнд гэмтэл авсан боксчин Ж нь ярьж, босож, ус ууж чадахгүй байгаа гэлээ

ТОДРУУЛГА: БНСУ-д болсон тэмцээнд оролцож хүнд гэмтэл авсан боксчин Ж нь ярьж, босож, ус ууж чадахгүй байгаа гэлээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр /2023.03.11/ БНСУ-ын Кёнгидо мужийн Гапёнгүн хотод олон улсын боксын тэмцээн болсон. Тэмцээнд Монгол Улсаас “Lakva Boxing Promotions” боксын клубийн 8 тамирчин оролцсон байдаг. Тоглолтын үеэр тус клубийн тамирчин Ж нь хүнд цохилт авсны улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн тус тэмцээнд рингийн эмч байгаагүйн улмаас монгол тамирчин анхны тусламж авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч цус харвасан байж болзошгүй байгаа юм. Иймд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, тоглогч Ж-ын дасгалжуулагч МУГТ Д.Лхагва нар өмгөөлөгч авч БНСУ-ын Korea boxing east /KBS/ мэргэжлийн боксын холбоотой дээрх асуудлаар маргаан үүсгээд буй. Тиймээс бид энэ талаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагватай ярилцаж байсан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл бид дөрвөн сар гаруйн хугацаанд БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Монгол боксын тоглогч Ж-ын биеийн байдал ямар байгаа, түүний хэрэг ямар шатандаа явж буй талаар МУГТ Д.Лхагвагаас тодрууллаа. Тэрбээр "Ж-ийн биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарч болохоор болсон. Гэхдээ хөл гараа хөдөлгөж чадаж байгаа ч юм ярьж, ус ууж, босож огт чадахгүй байгаа. Тиймээс одоогоор Солонгосын эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай тул үргэлжлүүлэн эмнэлэгтэй хэвтэж байна. Харин хэргийн хувьд одоогоор биднийг дуудаж мэдүүлэг авсан байдалтай шалгалтын ажиллагаандаа явж байгаа. Бид тамирчнаа юм ярьж чаддаг болохыг л хүлээгээд байж байна даа” гэсэн юм.