ШУУРХАЙ: БНСУ-д болсон тэмцээнд оролцоод 53 хоног ухаангүй байсан монголын боксын тоглогч Ж-ын биеийн байдал сайжирч, ухаан оржээ

ШУУРХАЙ: БНСУ-д болсон тэмцээнд оролцоод 53 хоног ухаангүй байсан монголын боксын тоглогч Ж-ын биеийн байдал сайжирч, ухаан оржээ

Korea Boxing East (KBC)-ээс Солонгос /БНСУ/-т зохион байгуулсан “Мэргэжлийн бокс”-ын тэмцээнд оролцсон монгол тамирчин тоглолтын үеэр хүчтэй цохиулсны улмаас комд орж, ухаангүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, "Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд /2023.03.11/ Кёнгидо мужийн Гапёнгүн хотод Монгол, Солонгосын тоглогчдын дунд мэргэжлийн боксын тэмцээн болсон. Тус тоглолтын үеэр цэнхэр өмсгөлтэй монгол тамирчныг өрсөлдөгч нь хүнд цохилтоор унагасан. Улмаар цохилтын цочролд орсон монгол тамирчин тархины цус харвалтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй” талаар БНСУ-ын SBS телевиз мэдээлсэн. Мөн бидний олж мэдсэнээр тус тэмцээнд оролцуулахаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагва монголоос боксын найман тамирчин авч явсан бөгөөд тэдний нэг нь дээр дурдсан тамирчин Ж байсан. Мөн гэмтэл авсан тамирчны ар гэр БНСУ-ыг өнгөрсөн гудавдугаар сарын 23 өдөр /2023.03.23/ зорьсон юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Мөн эл явдлаас 26 хонгийн дараа түүний биеийн байдлыг албаны эх сурвалжаас тодруулахад “БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаа Монгол тамирчин одоогоор ухаан ороогүй ч биеийн байдал нь сайжирч хөл гар нь хөдөлж эхэлсэн. Монгол Улсын Гадаад хэргийн яам, Дипломат төлөөлөгчийн газар хамтран энэ асуудалд анхаарч дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” гэсэн юм.

ВИДЕО: 

Тэгвэл бид дахин 53 хонгийн дараа монгол тоглогч Ж-ын биеийн байдлыг албаны эх сурвалжаас тодруулахад “Боксчны бие сайжирч байгаа. Одоогоор ухаан орсон биеийн байдал нь баг багаар сайжирч байна. Мөн эл асуудалд холбогдуулан өмгөөлөгч авсан. Маргааш БНСУ дахь Монголын Консулын газраас тоглогч Ж-тай уулзахаар болсон. Холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарч, хэрэг явдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд дасгалжуулагч Д.Лхагваа, тоглогчийн гэр бүл гэхчлэн холбогдох хүмүүсийг БНСУ руу явуулсан” гэлээ.