Хан-Уул дүүргийн 3-р хороонд их хэмжээний хар утаа гарч, гал гарч байгаа бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл хаана гал гарсан зэргийг Онцгой байдлын газраас тодруулахад "Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан.
Гал түймрийг унтраахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна" гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үйлдвэр нь "Их-Өртөө" гэх компанийн үйлдвэр аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.