Наймдугаар сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 16-21 хооронд,
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг наймдугаар сарын 16-нд,
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө, Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг наймдугаар сарын 21-нд тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.