МИАТ ТӨХК өнөөдрийн Өлгий чиглэлийн ОМ071/072, Улаангом чиглэлийн ОМ051/052, Ховд чиглэлийн ОМ031/032 аяллын нислэгийн хуваарьт цагийг тус тус хойшлууллаа.
Учир нь нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн нислэг үйлдэж буй CEM AIR компанийн CRJ200 агаарын хөлөгт хуваарьт бус техник үзлэг хийж байна. Хуваарьт бус техникийн үзлэгээр CRJ200 агаарын хөлөг ямар нэгэн дутагдалгүй, нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжтойг баталгаажуулсны үндсэн дээр:
- Улаанбаатар-Өлгий чиглэлийн ОМ071/072 аяллын нислэг 8 дугаар сарын 1-ний өдрийн 14.18 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн ба Өлгий хотод 16.20 цагт бууна.
- Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэг маргааш өдрийн 15.20 цагаас,
- Улаанбаатар-Ховд чиглэлийн ОМ031/032 аяллын нислэг нөгөөдөр 19.55 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрөх аж.