Томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн талаар санал авч эхэллээ

Томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн талаар санал авч эхэллээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэх талаар аж ахуйн нэгж, иргэдээс санал авч эхэлжээ.

Санал өгөхдөө ажлын цагийн хуваарь, амрах өдрийг сонгож болохын зэрэгцээ дэмжихгүй байх ч боломжтой юм. Уг санал асуулгыг дүүрэг тус бүрт цахимаар болон биетээр авч байгаа аж.