БНСУ-ын "Korea" их сургуулийн дэргэдэх "Ансан" эмнэлгээс "Кёнгидо мужийн Данвон-гу хотод байрлах эмнэлэгт долдугаар сарын 28-ны өдөр Монгол эмэгтэй кесар хагалгаагаар амаржиж, гурван ихэр хүүхэд төрүүлсэн талаар Солонгосын "Newsis" агентлаг мэдээлжээ.
Эмнэлгийн ажилтнууд мэдээлснээр ихрүүд 2.23 кг, хоёр дахь нь 2.38 кг, гурав дахь нь 2.29 кг жинтэй төржээ.
Кесар хагалгааг удирдан хийсэн "Ансан" эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, профессор Сон Гван Хэуп, "Эх жирэмсэн байхдаа цусны даралт ихсэх, төрөх үеийн эхэн үеийн хүндрэлээс болж дутуу төрөх эрсдэл өндөр байсан. Хүүхдүүдийг гэр бүлийнхээ хамт эмнэлгээс гарсны дараа эрүүл саруул өсөж бойжно гэдэгт найдаж байна" гэжээ.