АНУ-ын Лос Анжелес хотод амьдардаг ахлах сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл өөрсдийн санаачилгаар Номхон далайн эрэг дагуух иргэдийн хамгийн ихээр аялж, зугаалдаг бүс нутгийг долдугаар сарын 15-29-ний хооронд хоёр долоо хоногийн турш цэвэрлэжээ.
Монгол хүүхдүүдийн санаачилсан сайн дурын ажлыг тус хотын захиргаа дэмжиж, оролцсон хүүхэд тус бүрт талархлын бичиг гардуулсан байна. Мөн уг ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон ажээ.