БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс хоёр хөршөө бухимдуулахгүйгээр АНУ-тай түншлэх арга замыг олох нь чухал

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс хоёр хөршөө бухимдуулахгүйгээр АНУ-тай түншлэх арга замыг олох нь чухал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар АНУ-д наймдугаар сарын 2-6-ны өдөр албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан дэлхийн олон улс орны хэвлэлүүд уулзалтын зорилго чиглэлийг таамаглахыг оролдож, тус уулзалтыг өөр өөрсдийн өнцгөөс харж байна.

Тэгвэл Америкийн нэгэн хэвлэлд "БНХАУ болон АНУ-ын эдийн засгийн өрсөрлдөөн нэмэгдэж буй энэ үед Монгол Улс Америктай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна" гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна. 

Монгол Улс хүчирхэг хөршүүд болох Орос, Хятадыг бухимдуулахгүйгээр эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж, АНУ-ын Ази дахь байгалийн баялаг ихтэй, ардчилсан түнш болохоор хичээж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Вашингтонд айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Ерөнхийлөгч Жо Байден нартай уулзахаас гадна Үндэсний сансар судлалын агентлагт зочлох төлөвтэй байгаа юм.

Монгол орны өвөрмөц газар зүй, ашигт малтмалын арвин нөөц дэлхийн түвшинд улам анхаарал татаж байна.

Тус улс 1990 онд ардчилсан орон болсныхоо дараа Орос, Хятад хоёртой ойр дотно харилцаатай байсан бөгөөд импортын бүтээгдэхүүнээ авдаг. Гэсэн хэдий ч Монгол Улс их хэмжээний зэсийн хүдэр, нүүрс зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээрээ Хятадаас хамааралтай байгаа нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдээр БНХАУ дэлхийд ноёрхоход түлхэц болж байна.

Тиймээс АНУ Монголыг цахилгаан машины батарей, нарны хавтан, салхины эрчим хүчний системд шаардлагатай зэс зэрэг чухал ашигт малтмалын нөөцийг хангах боломжит түнш гэж үзэж байгаа нь байгалийн баялгийн хувьд Хятадаас хараат байдлыг бууруулж, эдийн засгийн өрсөлдөөний хувьд эерэг нөлөөллийг авчирна.

Мөн Монгол Улсын стратегийн байр суурь АНУ-ын хувьд маш сонирхолтой түнш болж байна.

Учир нь Монгол Улс бол хоёр томоохон гүрний дунд шахагдан оршиж буй жижиг улс.  Нөгөө талаас Монгол Улс АНУ-тай түншлэх нь давуу талтай ч Монголд маш том эрсдэл дагуулна. Учир нь Хятад Улс өмнө нь Монголыг өөрсдийн хүссэнээр байлгахын тулд яаж ч чадна гэдгээ харуулж байсан. Тухайлбал, 2016 онд Монгол Улс Далай ламыг угтан авсны хариуд Хятад улс Монголын уул уурхайн бүтээгдэхүүний хилийн хураамжийг нэмж, хилийн гол боомтод саад учруулж байсан юм. Тэгвэл Монгол Улс эдгээр эрсдэлийг даван туулж, Орос, Хятад, АНУ-тай харилцах харилцааны нарийн тэнцвэрийг хадгалах нь нэн тэргүүний асуудал болоод байна.

Монгол Улс АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь эдийн засгаа, тэр дундаа цэвэр эрчим хүч, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд гүн туслалцаа болох нь мэдээж. Тус улс найдвартай, ардчилсан түнш байхын зэрэгцээ эдийн засгийн хэрэгцээгээ хангаж, хүчирхэг хөршөөсөө хараат байдлаа бууруулахыг эрмэлзэж байна.