Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгэжээ.
Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин суудаг бөгөөд нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулсан байна.
Хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа анхаарах зүйлс:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх,
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстой.