Туул голын эрэг дагуу оршин суудаг 28 айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна

Туул голын эрэг дагуу оршин суудаг 28 айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна

Зайсангийн Соёмботой уулын энгэр хэсэгт Туул голын эрэг дагуу оршин суудаг 28 айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ.

Улаанбаатарт орсон их хэмжээний борооны улмаас гол үерлэж, ойролцоох айл өрхүүдэд эрсдэл учруулж болзошгүй байгаа.

Иймд үер усны аюулд өртөх эрсдэл өндөр байгаа Туул гол дагуух 28 айлыг нүүлгэж шилжүүлж байгаа тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар мэдээллээ.