"Арцат вилла" ХХК-ийн хүсэлтээр шүүх дампуурлын хэрэг үүсгэжээ

"Арцат вилла" ХХК-ийн хүсэлтээр шүүх дампуурлын хэрэг үүсгэжээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх "Арцат вилла" ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, тус компаниас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг нэхэмжлэл гарахыг анхааруулжээ. 

Тодруулбал, Энэ оны долдугаар сарын 28-ны өдөр тус компанийг шүүхээс "Төлбөрийн чадваргүй" болсныг тогтоосон байна. Тиймээс Дампуурлын тухай хуулиар дампуурлын талаарх мэдэгдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласнаас хойш 21 хоногийн дотор тус компаниас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг нэхэмжлэл гаргаж болдог аж. Тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ гаргахгүй бол иргэдийн нэхэмжлэхийг тооцдоггүй байна. Иймд шүүхээс дараах анхааруулгыг гаргажээ. Нэхэмжлэгчдийн анхны хурал есдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогдсон байна.