Сөүл хотын хурдны автобусны зогсоолд дахин нэг залуу хутгатай явж байсныг саатуулан, шалгаж байна

Сөүл хотын хурдны автобусны зогсоолд дахин нэг залуу хутгатай явж байсныг саатуулан, шалгаж байна

Сөүл хотын хурдны автобусны зогсоол дээр хутгатай явж байсан 29 орчим насны залууг саатуулан таслан зогсоолоо.

Өчигдөр /2023.08.04/ өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотын Бунданг дүүргийн Сохён мётроны буудлын гадна 20 гаруй насны залуу явган 4 зорчигчийг машинтай мөргөж гэмтээсний дараа хутга барин ойролцоох их дэгүүрт орж, 10 гаруй хүнийг бэртээж, гэмтээсэн хэрэг өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Үүнтэй холбоотой Солонгосын иргэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдах, олон нийтийн сүлжээгээр айлган сүрдүүлэх явдал ихэссэн бөгөөд дахин нэг залууг хутгатай явж байхад нь саатуулаад байгаа юм.