С.Төмөрбаатар: Даншиг наадамд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Өвөрмонголоос 20 орчим бөх ирсэн /ВИДЕО/

С.Төмөрбаатар: Даншиг наадамд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Өвөрмонголоос 20 орчим бөх ирсэн /ВИДЕО/

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан өнөөдөр /2023.08.05/ Хүй долоон худагт болно.

Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдахаар буүртгүүлсэн байна. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болох юм. 

Тэгвэл ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар Даншиг наадмын өвөр монгол, буриад бөхийн барилдаанд зодоглохоор Монголд хүрэлцэн ирсэн байна. 

Тэрбээр "Даншиг наадмын бөхийн барилдаанд оролцохоор Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Өвөрмонголоос 20 орчим бөх ирж барилдаж байгаа. Барилдаан сугалаагаар явагдах учир аз сорьсон барилдаан болно гэж бодож байна. Сугалааг багш сугалсан байгаа учир одоогоор ямар хүнтэй таарснаа сайн мэдэхгүй л байна. Монголчууд маань биднийг эерэг сайхан хүлээн авч хүндэтгэж байгаад баяртай байна" гэлээ.