"Монголчуудын өв соёлын даншиг наадам Хүрээ цам 2023" Хүй долоон худагт болж байна. Энэ жилийн даншиг наадмын онцлог, цар хүрээ, үйл ажиллагааны талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.
Тэрбээр, "Бат-Үүл дарга 2015 онд Даншиг наадмыг хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж сэргээсэн нь маш зөв алхам байсан. Үндэсний соёл уламжлал, зан заншлаа хадгалж үлдэх, түгээн дэлгэрүүлэх ёстой. Тэгж байж дэлхий даяаршиж буй энэ үед өөрсдийн өвөрмөц онцлогоо хадгалж үлдэх юм. Хүрээ цам даншиг наадам гадны жуулчдыг татах бас нэгэн чухал бүтээгдэхүүн болж байна. Гол нь илүү чанаржуулж, жуулчдыг татах өвөрмөц үйл ажиллагаануудыг явуулах хэрэгтэй байна.
Энэ жилийн наадмыг мөн маш олон жуулчид үзэж байгаагаараа онцлог юм" гэсэн юм.
ШУУД: