Д.Чойжамц: Х Богдын нас бага учир дөрвөн үе шаттайгаар суралцуулна

Д.Чойжамц: Х Богдын нас бага учир дөрвөн үе шаттайгаар суралцуулна

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд Цам харайх ёслол Хүй долоон хутагт Төв талбайд болж байна. Энэ үеэр Бурхан шашинтны төв Гандантэгчинлэнгийн тэргүүн хамба лам Д.Чойжамцаас даншиг наадмын үүх түүх болон, ёс уламжлалын талаар тодрууллаа.

Тэрбээр, "Өндөр гэгээнд бат оршил өргөх шашны ёслол гэж анх даншиг наадам эхэлсэн. Тус наадам 1937 оноос 1990-ээд он хүртэл түр тасраад байсан юм. Ингээд 1994 оноос эхлэн шинээр лам элсүүлж 200 гаруй хийд, дуганыг байгуулсан. 1999 оноос Цам харайх ёслолыг эхлэн сэргээж, даншиг наадмын эхлэл болгож “Соёмбо” наадмыг хийж эхэлсэн түүхтэй.

Мөн хийд болгонд тосон урлагийг сэргээх балин хийж, унзад хоолойт лам нарыг илүү чадавхжуулж, дэлгэрүүлэх арга хэмжээг авч эхэлсэн байдаг. Монголчуудад гадаадын жуулчдад үзүүлэх зүйл тун ховор. Тиймээс сүм дуган, шашны хийдүүдийг сэргээх шаардлага тулгарч байгаа. 

Энэ жилийн Даншиг наадам өмнө жилүүдээс илүү өргөн хүрээнд болж байна. Тухайлбал эрдэм шижилгээний хурал, үндэсний хувцастнуудын тэмцээн, цам харайх ёслол гэх мэт олон онцлог үзүүлэн, тэмцээнүүд болж байна. Хүрээ цам даншиг наадам бол ард түмний сайн сайхны төлөө өвчин барцадыг арилгах ёс уламжлалыг агуулдаг. Мөн цам харайх ёслол нь ад зэтгэр, муу муухайг арилгаж, гай барцадыг үргээх хамгийн том засал юм. Тиймээс сүсэгтэн олон урт наслах, үр хүүхэд өнөр өтгөн байх, эв зүйтэй байхыг даатган залбирах хэрэгтэй. Х Богд маань бага жижиг байна. Одоогоор суралцаж байгаа. Бид дөрвөн үе шаттайгаар богд гэгээнээ суралцуулна" гэлээ.

ШУУД: